Химийн олимпиад
Улсын химийн олимпиадын албан ёсны мэдээ, мэдээлэл




Шалгаруулалт
Улсын химийн олимпиадад хоёр үндсэн замаар оролцох боломж нийт орон даяар бүх сурагчдад нээлттэй юм.
Цахим сорилго
Чадвар сайтай нэг анги, нэг сургууль, эсвэл нэг багшийн сурагчид бөөндөө улсын олимпиадад оролцож өрсөлдөх боломжтой. Нийт орон даяар сурагчид чансаагаараа жагсаж эхний 10 сурагч улсын олимпиадад оролцоно. Өөрөөр хэлбэл мерит зарчимд тулгуурласан шалгаруулалт юм. Цахим хэлбэрээр дөрвөн шаттай явагддаг.
Танхимийн олимпиад
Монгол улсын засаг захиргааны нэгжийн хүн амын тоо, химийн шинжлэх ухааны хөгжил, тусгай сургалттай эсэхээс үл хамаарч тухайн бүс нутгийн сурагчид аймаг, дүүргээ төлөөлж улсын олимпиадад оролцох боломжтой. Ялангуяа алслагдсан цөөн хүн амтай бүс нутгийн сурагчидад химийн шинжлэх ухаанаар өрсөлдөх боломж ихэснэ. Бүс нутгийн хөгжлийг дэмжих зарчимд тулгуурласан. Уламжлалт цаасан хэлбэрээр хоёр шаттай явагддаг.
Идэвхижүүлэлт
Улсын олимпиадад оролцогчдын 8-12% алтан медаль, 18-22% мөнгөн медаль, 28-32% хүрэл медаль авах боломжтой. Алтан медаль авсан сурагчид олон улсын түвшинд өрсөлдөх боломжтой. Аль ч аймаг, дүүргийн сурагчид медаль авах боломжтой юм.
Хязгаарлалт
Химийн шинжлэх ухааныг лаборатори, туршилтгүйгээр төсөөлөх аргагүй юм. Багаж, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хүний нөөцөөс хамаарч улсын олимпиадад оролцох сурагчдын тоо хязгаартай байдаг. Гэсэн хэдий ч жил ирэх тусам оролцогчдыг тоог ихэсгэх бодлого барьж ажиллаж байна.
Таны оролцоо
Энэхүү бодлогод санхүүгийн дэмжлэг үзүүлэх сонирхолтой бол манай хороонд хандаарай.
Химийн олимпиадад хэрхэн оролцох вэ?
Улсын химийн олимпиадад хоёр үндсэн замаар оролцох боломж нийт орон даяар бүх сурагчдад нээлттэй юм.
Цахим сорилго
- Сурагч бүр оролцох боломжтой.
- Нэг ангийн сурагчид бөөндөө шалгарах боломжтой.
- Цахим хэлбэрээр явагддаг.


Танхимийн олимпиад
- Химийн шинжлэх ухаан төдийлөн хөгжөөгүй бүс нутгийн сурагчид шалгарах боломжтой.
- Бүс нутгийн химийн шинжлэх ухааны хөгжлийн дэмжих боломжтой.
- Бүх бүс нутгийн хөгжил жигдэрч, өрсөлдөөн нэмэгдснээр илүү хурдацтай хөгжих боломжтой.
“Аливаа хүн сурах чиглэлийг
эрхэм болговоос хандах зүг өөрөө тогтоно.”
Дамдины Сүхбаатар
Мэдээ
Нийт 900+ оролцогчид
Олимпиадын үйл ажиллагааг сайжруулахад таны хувь нэмэр
Спонсор байгуулгууд:
![]() |
Боловсролын
|
![]() |
![]() |